
Эрхэм сайтын нийт үзэгчиддээ энэ өдрийн мэндийг хүргье. Манай сайт 2011 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй 5 жил явуулж иржээ. Энэ хугацаанд бидэнтэй хамтдаа, бидний үйл ажиллагааг дэмжиж ирсэн та бүхэндээ маш их баярллаа. Энэ 5 жилийн хугацаанд олон домайн хаяг маань хаагдаж, олон зуун кинонууд маань зохиогчийн эрх зөрчсөн нэрээр устгагдсан байдаг. 5 жилийн хугацааг өдрийн 6 цагаар ажилласан гэж үзвэл 10 хоногт 60 цаг , сарын 180 цаг, жилийн 2160 цаг , 5 жилийн 10800 цаг буюу нийт 450 өдөр унталгүйгээр , амралгүйгээр та бүхэнтэйгээ хамтдаа байсан байна. Цаг хугацаа хурдан юмаа. Та бүхнийг бидэнтэй үргэлж хамтдаа байдагт, алдааг маань цаг тухайд нь засаж залруулж явдагт талархалаа илэрхийлэхийг хүссэн юм.Та бүхний ажил , амьдралд тань аз жаргалыг хүсье.
Сурталчилгаа дарж бидний ажлыг дэмждэг бүх хүмүүст баярллаа.
Та бүхнийг хүндэтгэсэн: Сувдхан Админ.