
2015.12.01 өдөр зохиогчийн эрх нэрээр www.suvdhantv.com сайтын Монголоос хандах хандалтыг маань Харилцаа холбооны газраас тодорхойгүй хугацаагаар хаасан . Өмнө нь www.suvdhan2.tk домайныг маань ( дийлэнхи үзэгчид ордог ) бүр мөсөн хаасан .Гэхдээ гадаадаас холбогдож байгаа үзэгчид хэвийн үзэж байгаа. Дахин домайн нээгээд бас л хаана. Биднийг ингэж л хааж боож байна шүү дээ.. Манай видео оруулж байгаа домайныг ч мөн адил хаасан ( Тиймээс Монголоос холбогдсон ч видео үзэх боломжгүй ) байгаа.
Монгол улс бидний хэдэн сайтуудыг жилээс жилд хааж боож байгаа нь гадаадад амьдран сууж байгаа элэг нэгтнүүдээ харанхүй нүхэнд амьдар гэсэнтэй агаар нэг гэж бодож байна. Ер нь сайтуудаар дамжуулж телевизүүд үзэгчидээ татдаг. Гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа сайтуудын ачаар энэ олон учир нь олдохоо байсан сувгууд үзэгчдийнхээ тоог нэмж байгаа. Харин ч үнэгүй сурталчилж байгаа сайтууддаа талархах ёстой бишүү. Энэ олон телевизүүдээ хяналтаасаа алдчихсан Харилцаа холбооны зохицуулах хороо . Нэг гадаад нэвтрүүлэг, кино youtube дээр upload хийх гэхээр зохиогчийн эрх зөрчсөн гээд шууд устгачихдаг. Үнэхээр л зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй юм бол youtube яагаад устгаад байдаг юм бэ. Тэгэхээр Монголын бүх телевизүүд Олон улсад нэгдэн орсон зохиогчийн эрхийг мөн адил зөрчөөд байгаа гэсэн үг биш үү. Гадуур дэлгүүрээр явахад дүүрэн CD борлуулагчид. Монголдоо байгаа энэ олон CD борлуулж байгаа газруудаа хянаж чадахгүй байж Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг нүдэн балай чих нь дүлий мэт болгож байгаа нь нэн харамсалтай билээ. Манай сайт шантралгүй та бүхэнд мэдээллүүдээ хүргэсээр байх болноо. Та бүхэн манай сайтыг үзэж чадахаа байсан найз нөхөд, танилууддаа www.suvdhantv.com , домайн хаягуудаар ороорой гэж зөвлөөрэй share хийлгээрэй . Сайтын хүмүүс багассан болохоор та бүхэн сурталчилгаагаа сайн дараад өрөөрэй. Сурталчилгаа тогтмол дардаг бүх үзэгчиддээ баярлаж явдаг шүү . Амжилт хүсье..
Та өнөөдөр дарчихаад маргааш нь марталгүй дарж хэвшүүлвэл маш сайнсан .Таныг хүндэтгэсэн Сувдхан Админ ...
ЖИЧ:Сурталчилгаа дарах заавар
Доорхи зурагнаас та сурталчилгаа гэж юу болох талаар ойлголт авах болноо. Улаанаар тойруул зурсан хэсэгүүд нь GOOGLE сурталчилгаа юм. Таны сурталчилгаа дарсан тоолонгоор бид санхүүждэг юм шүү. Тэрнээс таниас нэг ч төгрөг, интернетийн төлбөр дээр тань нэмэгддэггүй гэдгийг ойлгоорой та. Та өнөөдөр өөр хүмүүс дарж байгаа байлгүй дээ гэж орхилгүйгээр сурталчилгаагаа марталгүй дарж байгаарай.
